Т.Бах Японы усанд сэлэлтийн тамирчинд баяр хүргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /NHK/.
Олон улсын олимпын хорооны тэргүүн
Томас Бах цусны хорт хавдраа ялан дийлж, Токиогийн Олимпын наадамд өрсөлдөх
эрхээ авсан Японы усанд сэлэгч Ики Рикакод баяр хүргэжээ.
И.Рикако ням гарагт
Японы Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд
түрүүлснээр Олимпын наадамд оролцох эрхээ авсан юм.
Т.Бах “Twitter” хуудсандаа, “Олимпын тамирчид хэзээ ч
бууж өгдөггүй. Хорт хавдартай хэмээх оношоо сонссоноосоо хойш хоёрхон жилийн
дараа Токиогийн Олимпын өрсөлдөх эрхээ авсан Ики Рикакод баяр хүргэе” хэмээн
нийтэлжээ.
2019 оны хоёрдугаар сард цусны цагаан эсийн өмөнтэй хэмээн оношлогдсон И.Рикако 10 сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний эцэст өнгөрсөн оны наймдугаар сараас тэмцээндээ эргэн оролцож эхэлсэн ажээ.