Сумын соёлын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Эрдэнэдалай суманд 445 суудалтай соёлын төв, номын сангийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ.
"Криетив
Монголиа" ХХК-ийн зохиосон зураг төслийн дагуу улсын төсвийн 1,697,500,000
төгрөгөөр тус барилгын ажлыг “Ган бүрд” ХХК гүйцэтгэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр
хүлээлгэн өгсөн байна.
2021 оны 11 дүгээр сарын
17-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс тус барилга дээр ажиллаж,
үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг аймгийн
ГХБХБГ-аас мэдээллээ.