2022 оны англи хэлний олимпиадыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-24 16:51:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Элчин сайдын яам, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, "Хотол Булган" төрийн бус байгууллага хамтран аймгийн 2022 оны Англи хэлний олимпиадыг зохион байгууллаа.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлэх, даяаршлын эрин зуунд өрсөлдөх чадвар бүхий иргэн байхад нөлөөлөх хамгийн том хөшүүрэг нь дэлхийн хэл “англи хэл”-ийг эзэмших хэмээн үзэж “Шинэ ирээдүй” хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлж байгаа юм. Энэ жилийн олимпиадад Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн 28 сурагч, англи хэлний 18 багш оролцсон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдаас Булган сумын 1-р сургуулийн сурагч А.Сэргэлэнзул, мөн сумын 3-р сургуулийн сурагч Д.Аззаяа, Дашинчилэн сумын сургуулийн сурагч Н.Адъяахүү, 12-р ангийн сурагчдаас Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн сурагч Б.Буддарь, Булган сумын 1-р сургуулийн сурагч С.Амарзаяа, мөн сумын 3-р сургуулийн сурагч Б.Төгөлдөр нар эхний гурван байранд шалгарчээ. Англи хэлний багш нараас Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Л.Мөнхжаргал, мөн сумын 3-р сургуулийн Л.Мягмаржав, мөн сумын 1-р сургуулийн Э.Булганчимэг нар эхний байр эзэлсэн байна. 

Related news