Увс аймгийн Наранбулаг суманд газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 10:55:26

Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т 3.5 мангнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Газар хөдлөлт өчигдөр буюу энэ сарын 07-ны 17.41 цагт болсон байна. ОБЕГ-аас Наранбулаг сумын удирдлагуудтай холбогдоход “Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй. Хашаа байшин, барилга нурах зэрэг эрсдэл үүсээгүй” гэсэн тайлбар өгчээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард мөн Наранбулаг сумын Хужирт багийн нутагт 4.0 магниутын хүчтэй газар хөдөлж байсан юм.

Ч.Ариунболд

Related news