Хутаг-Өндөр сум хамгийн их тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-10 16:57:59

Булган /МОНЦАМЭ/ Саяхан улсын тэргүүний сумаар шалгарсан Хутаг-Өндөр сумынхан энэ жил аймагтаа хамгийн их тариалалт хийгээд байна. Аймгийн хэмжээний үр тарианы 32,0 хувийг тус сумынхан тариалжээ. Одоогийн байдлаар тариаланчид 14,3 мянган га талбайд үр тариа тариалснаас улаанбуудайн үр 12,6 мянган га-д суулгажээ. Мөн төмс 188,8 га талбайд тариалсан нь аймгийн хэмжээнд тарьсан төмсний тал хувийг эзэлж байна.

Related news