Зарим голын усны түвшин олон жилийн дунджаас их байна

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-20 10:30:15

Булган /МОНЦАМЭ/ Бороо их орсны улмаас голын усны түвшин 1-42 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үеэр, усны аюулаас сэрэмжлэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулав.

Ачуут, Орхон голын усны түвшин Орхон сумын төв орчмоор, Сэлэнгэ мөрнийх Хутаг-Өндөр сумын нутгаар олон жилийн дунджаас бага байна. Харин бусад томоохон гол, нуурын түвшин олон жилийн дундаж хэмжээнээс их байгаа талаар мэргэжлийн байгууллага мэдээллээ.

            Эгийн голын усны түвшин Хутаг-Өндөр сумын Хантай багийн орчмоор олон жилийн дунджаас 71 см-ээр их буюу 211 см болоод байна. Мөн Харгал нуурын усны түвшин 44 см-ээр ихэссэн аж. Хануй, Зүүн түрүүний голын усны түвшин нэмэгдсэн байна.

Related news