БУЛГАН: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 56,9 хувь хэрэгжиж байна гэж дүгнэлээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-29 10:58:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд энэ оны эхний хагас жилийн байдлаар 56,9 хувь хэрэгжиж байна гэж дүгнэлээ.

2022 оны эхний хагас жилийн байдлаар тус хөтөлбөрийн хүний хөгжлийн бодлогын зорилт 55.4 хувь, эдийн засгийн бодлогын зорилт 60.2 хувь, ногоон хөгжлийн бодлогын зорилт 44.8 хувь, засаглалын бодлогын зорилт 70.3 хувь, бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын зорилт 53.5 хувьтай хэрэгжсэн байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал шүүмжлэлд дурдагдсан асуудал, зарим салбаруудын ажлын явцыг эрчимжүүлж, “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн 2022 оны зорилтот түвшнийг бүрэн хангах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд даалгалаа. “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог ханган хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажлын явц, авсан арга хэмжээ, гарсан үр дүнг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж, төрийн ажил үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг сайжруулж ажиллахыг бүх шатны Засаг дарга, хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

Related news