Д.Гунгаа “Амьдралын хүүрнэл”, З.Уянга “Тэнгэрийн хөвгүүд” бүтээлүүдийг улсын санд худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-05 08:16:06
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд өнөөдөр Уран зургийн галерейд дүрслэх урлагийн 2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, тэдгээрээс улсын санд худалдан авах бүтээлийг шалгарууллаа.


Дүрслэх урлагийн 2022 оны улсын санд худалдан авах шилдэг бүтээлээр:

З.Уянга-“Тэнгэрийн хөвгүүд”


Д.Гунгаа-“Амьдралын хүүрнэл” бүтээлүүд шалгарав.


Монгол Улсын Засгийн Газар 2006 оноос хойш Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч эхэлсэн бөгөөд 2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 96 уран бүтээлч уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн 131 бүтээл ирүүлсэн юм.


“Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн 11-р сарын 7-ны өдрийг дуустал Монголын уран зургийн галерейд гарна.



Related news