ТӨСӨВ: Ирэх оны бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-08 16:00:39

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ ирэх оны төсвийн төслийг бодитой төлөвлөх зорилгоор ИТХ-ын зарим төлөөлөгч тойрогтоо ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар, Д.Оюунбилэг болон сумын ИТХ-ын төлөөлөгч нар уулзалт зохион байгуулж, Булган сумын 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт ажлын талаар санал солилцлоо.

Гэр хорооллын гэрэлтүүлэг, VI багийн Залуус хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, худалдааны гудамж байгуулах, гэр хорооллын айл өрхийн болон орон сууцны дэргэдэх хогийн сав, тохижилт, үйлчилгээний ангийн хог тээврийн машины асуудлыг шийдвэрлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийхээр төсвийн төсөлд тусгах саналыг аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид дэмжиж ажиллах санал гаргасан байна.

Related news