Нийтийн тээврийг хөгжүүлэхэд Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-25 12:25:13

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран ажиллах хүсэлт тавьжээ.

Тэрбээр өнөөдөр ЕСБХБ-ны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир хадагтай Светлана Радченког хүлээн авч уулзах үеэрээ дээрх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Өмнөх Засгийн газрын үеэд НЗДТГ болон ЕСБХБ хооронд хатуу хог хаягдал боловсруулах, цэвэрлэх байгуулажийг шинэчлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Хадагтай Светлана Радченко уулзалтын эхэнд дээрх ажлуудыг үргэлжлүүлэх эсэхийг тодруулав.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Эдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлэх чиглэлд ажлын хэсэг байгуулж, судалгаа хийнэ. Судалгааны дүн гарсны дараа тантай дахин уулзаж, ярилцах хүсэлтэй байна. Мөн нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд оролцоо чухал” хэмээв.

Ч.Ариунболд

Related news