БАЯНХОНГОР: Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил дуусах шатандаа явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-23 12:08:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын гүйцэтгэл 100 шахам хувьтай болжээ. 

Тус байгууламжийг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2014 онд эхлүүлж байсан бол 2019 оноос үргэлжлүүлэн барьж байгаа юм. Нийт 8.7 тэрбум төгрөгийн төсөв бүхий тус барилга зураг төсөв, санхүүжилтийн хүрээнд спортын болон усан бассейны заалтайгаар барьж байна. 

Тус барилга 2 давхар шилэн болон металл пасадтай, 68x75 харьцаатай. Олон улсын стандартад нийцсэн таван замтай усан бассейн нь хүүхэд, насанд хүрэгчдийнх гэсэн хоёр хэсэгтэй байх аж.

Үнийн өсөлт, хил хаалттай, бараа материалын татан авалт удааширсантай холбоотойгоор зарим хүндрэл гарсан ч энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ийнхүү ажиллаж байна. 


Related news