Малын арьс нэг ширхэг савангийн үнэд ч хүрэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-08-29 12:16:37

Энэ жил  мал махны үнэ ханш буурч "Цагаан морь" малын зах дээр амьд хонь 110,0-150,0 мянган төгрөг, ямаа 110,0-100,0 мянган төгрөгийн ханштай байна. Хачирхалтай харамсмаар нэг зүйл нь  өнөөдөр малын арьсны үнэ нэг ширхэг барааны савангийн үнэд хүрэхгүй байгаа юм. Барааны саван нэг ширхэг нь 700-800 төгрөгийн үнэтэй байна.

Урин дулаан, зуны дэлгэр цагаар  амралтын өдрүүдэд айл өрхүүд хонь гаргаж, шинэ шөл ууж амралт алжаалаа тайлж байгаа ч  нядалсан малынхаа арьсыг хог дээр хаяж байна.

Наймаачид малын арьсыг нэг ширхэгийг нь 500 төгрөгөөр авч байгаа нь малын "Цагаан морь "захад аваачиж арьсны наймаачдад хүргэж  өгөх таксины мөнгөнд ч хүрэхгүй байгаа учраас хог дээр хаяж байгаад хараад  ахмадууд халаглаж байна.

Зарим юмаар юм хийж сурсан нэгээхэн хэсэг малын дөртэй хүмүүс одоо хог дээр  хаяж байгаа хонины арьсыг  савандаж угаагаад  шар усанд дэвтээж, элдэж чадвал өвөл жиндэх аргаггүй дулаан дээл бодлог тухай хэлж байна.

Монгол малын түүхий эдийн ханш унаж, хонь ямааны арьс хогийн цэгүүдийг өмхийрүүлж, энд тэндгүй хэвтэх болсон нь үнэхээр харамсмаар.

Малын үнэ ханш буурч, малын түүхий эдийн үнэ унаснаар малчид хүүхдийнхээ хурим найр хийхээс өгсүүлээд сургууль соёлд явуулах зардлаа олоход түвэгтэй болоод байгаа тухай зарим малчид ярьж байна.

А.Бямбасүрэн

Related news