20200 тн хадлан бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-08-29 12:19:11

Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах Ховд аймгийн засаг даргын А/05 тоот албан даалгавар гараад байна. Аймгийн хэмжээгээр 60,4 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвөлөөгтэй. Үүнээс өнөөдрийн байдлаар 20200 тн хадлан бэлтгээд байна.

Энэ жилийн өвөлжилт, хаваржилтад байгаль, Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлгийн үржлийн тасгуул хамтран энэ 8 сард бэлчээрийн ургац,  даацыг  цаг агаарын нөхцөл байдал таатай нөлөө үзүүлж, оны эхний хагас жилийн байдлаар Ховд аймагт 1,1 сая эх мал төллөж, гарсан төл 94 хувьтай бойжжээ.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв, Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлгийн үржлийн тасгууд хамтран энэ 8 сард бэлчээрийн ургац, даацыг тодорхойлж, өвөлжөө хаваржааны бүс нутаг тогтоох, бэлчээр хамгаалах, малын хөлөөс чөлөөлөх ажил зохион байгуулж эхлээд байна.

А.Бямбасүрэн

Related news