СЭЛЭНГЭ: Эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-02 16:21:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум Монгол Улсын хамгийн том, хүн амын нягтрал ихтэй гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа эмнэлгийн хяналтад байдаг иргэдэдээ тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.


27 мянган хүн амтай Мандал сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 иргэн Нэгдсэн эмнэлгийн гемодиализийн тасгаар тогтмол үйлчлүүлж, хяналтад байдаг аж.


Тус эмнэлгийн удирдлагын багийн зүгээс дээрх бөөрний дутагдал оноштой, эмчийн хяналтад байдаг, аппаратад орох зайлшгүй шаардлагатай өвчтнүүдээ анхаарч гемодиализын аппаратаа нэгээр нэмэгдүүлжээ.  

Ингэснээр өдөрт 3 ээлжээр 6 хүн авдаг байсан бол одоо өдөрт 9 хүн авч эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хийх нөхцөлийг хангасан байна.


Өмнө нь орон нутгийн хувьд 2 аппаратаар ээлжлэн эмчилгээ үйлчилгээг үзүүлж ирсэн нь сумын хувьд давуу тал байсан хэдий ч хүлээлт ихтэй, өвчтөнүүдэд хүндрэлтэй байдал үүсгэж байжээ. 



Related news