АРХАНГАЙ: Сар шинийн өдрүүдэд арван хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-27 11:22:22

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт сар шинийн баярын өдрүүд буюу битүүн, шинийн 1-4-нийг хүртэл хугацаанд 10 хүүхэд төржээ. Үүний тав нь хүү, тав нь охин байна.


Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 8, сумын эмнэлэгт 2 хүүхэд төрсөн ба эх, хүүхдүүдийн бие сайн байна.  


Харин 2023 оны 1 дүгээр сард 129 эх төрж, 128 хүүхэд амьд төрсөн байна. Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл, 1-5 насны хүүхдийн эндэгдэл гараагүй байна. Харин нялхсын буюу нэг хүртэлх насны хүүхдийн нас баралт 2 гарчээ.

Related news