СЭЛЭНГЭ: Мөрдөстэй бүсгүйчүүд мэдлэг, чадвараараа өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-05 10:47:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/Монгол Улсын Зэвсэгт хүчний 102 жил, "Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын цуврал тэмцээн эхэллээ. 

Цуврал тэмцээнийг бүсгүйчүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг өрдөстэй бүсгүйчүүд” тэмцээнээр эхлүүллээ. 

Тэмцээнд 5 байгууллагын 15 эмэгтэй цэргийн алба хаагч оролцсон байна. Бүсгүйчүүд оюун ухаан, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тодрууллаа. 

Тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах дэслэгч Л.Сарантуяа ахлагчтай “Алтан гэрэгэ” багийн бүсгүйчүүд шалгарчээ. 

Удаах байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах дэслэгч М.Биндэрьяа ахлагчтай “Сүлдэн заяа” баг эзэлж, гутгаар байрт аймгийн ОБГ-ын ахлах дэслэгч Э.Отгонбаяр ахлагчтай “Онцгой бүсгүйчүүд” баг шалгарсан байна.   

Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж байгаа бөгөөд цуврал тэмцээнүүд 3 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Related news