Аймгийн арслан Г.Ганхуяг улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж харцага цолны болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-12 15:13:43
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.


Зургаагийн даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын Улсын харцага Ц.Бямба-Отгон нар учраа бөхөө давлаа. Мөн аймгийн арслан Г.Ганхуяг, аймгийн хурц арслан С.Сүхбат нар улсын харцага цолны болзол хангалаа.


Зургаагийн даваанд бөхчүүдийн ам авсан байдал: (давсан-унасан)

Даян аварга Н.Батсуурь-Аймгийн арслан Э.Ууганбаяр

Улсын аварга О.Хангай-Аймгийн арслан Д.Тогтохжаргал

Улсын арслан Ц.Содномдорж-Улсын харцага Г.Бадрах

Улсын арслан Б.Орхонбаяр-Аймгийн арслан Г.Ганхуяг

Улсын гарьд М.Бадарч-Улсын начин Э.Даш

Улсын заан Б.Пүрэвсайхан-Цэргийн арслан Л.Отгонбаатар

Улсын заан М.Лхагвагэрэл-Аймгийн арслан С.Сүхбатыг амлаж,

Улсын харцага Ш.Пүрэвгарьд-Улсын харцага Ц.Бямба-Отгоныг нар тунасан юм.

Related news