Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2023-08-11 08:45:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 12-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох аж.


Маргааш баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохоор байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 17-22, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 34-39, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 22-27 градус дулаан байх нь.

Related news