Улсын хэмжээнд 110 мянган га талбайн ойн хөнөөлт шавж устгаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-08-14 16:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авиа микробиологийн арга буюу онгоцоор энэ онд 120 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэхээс одоогоор 110 мянган га талбайн хортон шавж устгаж, ажлын явц 91,6 хувь байна.


Тодруулбал, одоогоор авиа микробиологийн аргаар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн санд 10000 га, Улаанбаатар хотын ногоон бүсэд 3000 га, Богдхан-Уулын ДЦГ-ын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 3000 га, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт сумын ойн санд 21000 га, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Баянтэс сумын ойн санд 20,000 га, Архангай аймгийн Хотонт суманд 8000 га, Булган 9000 га, Төвшрүүлэх суманд 2400 га, Цэнхэр сумын ой санд 20600 га талбайд хортон, хөнөөлт шавж устгажээ.



Хөнөөлт шавжтай тэмцэх ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгж, баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт очиж, Бат-Өлзийт сумын ойн санд 10,000 га талбайд тэмцлийн ажлыг мөн 100 хувь гүйцэтгээд байна. Цаашид тус аймгийн Хужирт, Хархорин сумдын ойн санд тус бүр 5000 га талбайд нийт 10000 га талбайн хөнөөлт шавжийг устгахаар төлөвлөснийг БОАЖЯ мэдээлэв. 

Related news