ХОВД: Гэмтэл согог судлалын тасаг өдөрт 20-30 хүнд үйлчилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-18 10:40:13

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг нь орон нутгийн иргэдээс гадна зэргэлдээ аймаг, сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.


Тухайлбал,
Гэмтэл согог судлалын тасагт жилд 400-680 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Амбулаторид өдөрт 20-30 хүн үйлчлүүлж, гардан ажилбар өдөрт 10-15 хүнд хийж байна.

Харин Чих хамар хоолой, эрүү нүүрний тасагт жилд 320-450 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг ба амбулаторид өдөрт 25-40 хүн үйлчлүүлж,  70-80 хувьд нь мэргэжлийн эмч нар гардан ажилбар хийдэг.  Мөн Эрүү нүүрний тасагт жилд 30-60 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторид өдөрт 30-45 хүн үйлчлүүлдэг гэх судалгаа гарчээ.  

2023 онд Ховд аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согог судлалын тасгийн 10 жилийн ой, Чих хамар хоолой, эрүү нүүрний судлалын тасгийн 20 жилийн ойн баяр тохиож байна.   Дээрх тасгийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд болж,  нэр бүхий эмч, ажилтнуудад шагнал гардууллаа.  

Related news