БУЛГАН: Сурагчид веб программчлалын хакатон тэмцээнээр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-06 17:01:15

Булган, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран аравдугаар сарын 2-5-нд “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд явууллаа. Тэмцээнд нийт 22 сурагч оюун ухаанаа уралдуулсан байна. 

Сурагчид веб программчлалын анхан болон дунд шатны мэдлэг эзэмшиж  сурсан мэдсэнээрээ багт хуваагдан өрсөлдлөө.

 

1-р байр /1-р баг/  М.Батдаян  У.Саруулбилиг  Б.Энхмандах

2-р байр /7-р баг/  Н.Анх-Эрдэнэ  Г.Мөнхжин  У.Ичинхорлоо

3-р байр /2-р баг/ Б.Мөнхбилгүүн  Ё.Цэрэнлхам  Ж.Хүсэл-Эрдэнэ

 

Байр эзэлсэн багууд Мэдээлэл, технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнуулсан байна.


Related news