БУЛГАН: Ургац хураалт 18,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-12 08:51:28

Булган, аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 55500,3 га-аас 10144,4 га талбайд хураалт хийж ургац хураалт 18,3 хувьтай байна.

 

Үүнээс 97 га-аас  60,4 тонн үр тариа, 6717 га-аас 10556 тонн улаан буудай , 170 га-аас 1444 тонн төмс, 105,4 га-аас 906,9 тонн хүнсний ногоо, 413 га-аас 1236 тонн тэжээлийн ургамал, 2617 га-аас 1458 тонн тосны ургамал, 25 га-аас 16,9 тонн жимс жимсгэнэ тус тус хураан авсан байна.

 

Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 2092 га-д үр тариа, үүнээс 37087 га-д улаанбуудай, 473 га-д төмс, 303 га-д хүнсний ногоо, 5609 га-д тэжээлийн ургамал, 9750 га-д тосны ургамал, 187 га-д жимс нийт 55500,3 га-д тариалалт хийсэн байна.



Related news