Монголын тэшүүрчид шорт трекийн төрөлд дэлхийн цомд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-21 09:24:42

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохион байгуулсан шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авчээ.


Тухайлбал, Унгарт болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.


Улмаар Болгарын мөсөн замаас 3000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртсэнээр ирэх сарын 2-4-нд Нидерландад болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авсан юм.


Тэгвэл ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртсэнээр Хятадын Бээжин хотод ирэх сарын 8-10-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэдэн дээр нэмэгдэж, Унгарын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ уралдах юм.


Related news