Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-12-27 13:50:27

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна.


Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэхдээ, Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлбэл илүү хурдацтай хөгжих юм байна гэсэн эрдэмтдийн судалгааны дүн гарсан. Монгол Улсын хүний нөөц, хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал тул бүсчлэн хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзэж байна гэв.

Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь
нийслэл Улаанбаатар хотод, 53 хувь нь орон нутагт амьдардаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг. ДНБ-ий 63 хувь нь нийслэлд, 37 хувь нь орон нутагт бий болдог.

Тэгэхээр Улаанбаатарт
зөвхөн хөгжил явагдаад, орон нутагт хөгжих боломж хомс болж байна. Нөгөө талаар нэг дор хэт олуулаа төвлөрөхөд агаар, хөрсний бохирдол, утаа, автозамын хөдөлгөөний ачаалал, түгжрэл зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Тиймээс Засгийн газраас иргэдийн амьжиргааны орлогыг бодитой нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна гэв.

Related news