Хокүсэйхо башёг орхилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-19 17:25:47

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос дээд зиндааны зүүн жигүүрийн найм дахь бөх Хокүсэйхо өнөөдрөөс эхлэн Хацү башёг орхиж байгааг зарлалаа. Тэрбээр өчигдөр Шёонанноүмитэй хоёр минут 25 секунд барилдаж ялахдаа баруун өвдөгний бэртлээ сэдрээжээ.


Миягино ояката “2021 оны 11 дүгээр сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээж байсан. Тэр бэртэл нь сэдэрсэн. Тэмцээний голоос дахин барилдахгүй эмчилгээндээ анхаарна. Урагш дайрах биш өрсөлдөгчийнхөө мөргөлт, дайралтыг хүлээж аваад байх юм. Барилдааныг нь засах гэж оролдож байгаа ч зуршил болчихоод засахад хэцүү байна. Тиймээс гэмтэж байгаа юм. Үүнийг ойлгоод цаашдаа багшийнхаа хэлсэн үгийг ухамсарлах биз ээ” гэж ярьжээ.


Тэгвэл энэ манай бөхчүүдээс Миторюү макүүчид дэвшин барилдаж учраагаа давсан бол Тамаваши өвдөг шорооджээ. Мөн башёг тэргүүлэгчдийн эгнээнд явсан озэки Хоошёорюү унаж, озэки Киришима, ёкозүна Тэрүнофүжи нар давсан байна. Башёг экс озэки Асанояма зургаан даваатай тэргүүлсэн хэвээр байгаа бол араас нь таван даваатай долоон бөх нэхэж байна.

Харин жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Дайшёохо давж, бусад нь өвдөг шорооджээ. 

Related news