ХОВД: Аймгийн аварга малчин, саальчин, тариаланчдыг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-24 11:51:16

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/.  Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлал бий.


Энэ хүрээнд билгийн тооллын XVII жарны "Хилэнт эх" хэмээх Хөх луу жилийн босгон дээр Ховд аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарлаа.


Мөн аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарчээ. 


Ховд аймгийн Засаг даргын зөвлөл энэ сарын 22-нд хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан ба шинэ аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр гардуулахаар төлөвлөж байна.  

Related news