ХОВД: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэрлэлт хийхгүй байхыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-02 12:12:44

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. 

Хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Буянт голын мөсний зузаан 85 см, Булган голынх 88 см, Ховд голын мөсний зузаан 63 см байна.

Харин Дунд цэнхэр голын мөсний зузаан 40 см, Долоон нуур голын мөсний зузаан 50 см, Чоно-Харайх голын мөсний зузаан 82 см байгаа юм.

Мөн Төгрөг голын мөсний зузаан 75 см, Үенч голын мөсний зузаан 56 см, Бодонч нолын мөсний зузаан 68 см хүрч, мөсөн бүрхүүл тогтсон бол Хар-Ус нуурын мөсний зузаан 81 см байна.

Сүүлийн өдрүүдэд зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлохгүй, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнахгүй байхыг Ховд аймгийн УЦУОШТ‑өөс онцгойлон анхаарууллаа.  

Related news