АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 онд 117.3 тэрбум төгрөг болж өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 онд 117.3 тэрбум төгрөг, зарлага 116.4 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос орлого 11.8 (11.2 %) тэрбум төгрөгөөр, зарлага 12.6 (12.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 11.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 9.5 хувиар, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний /ҮОМШӨ/ даатгалын сангийн орлого 13.7 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 29.5 хувиар тус тус өсөж, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 18.7 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 37.8 хувиар тус тус буурсан байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос
12.1 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 10.7 хувиар, эрүүл мэндийн
даатгалын сангийн зарлага 29.3 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 12.8
хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 18.4 хувиар, тэтгэмжийн даатгалын
сангийн зарлага 29.7 хувиар тус тус өсжээ.