ХОВД: Эмч, эмнэлгийн ажилтнуудын 81.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-07 18:46:44

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 506 эмч, ажилтантай. Үүний 411 буюу 81.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.    

Одоогийн байдлаар тус байгууллагаас 59 хүн эхийн алдар одон хүртжээ. Үүнээс дөрөв нь эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор энгэрээ мялаасан байна.   

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс өнөөдөр “Эхийн алдар“ нэг, хоёрдугаар зэргийн одон авсан нэр бүхий эмэгтэй ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ. 

Ээж гэдэг бол хүн нэг бүрийн хувьд хамгийн дотны, хамгийн эрхэм хүн байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнуудад тус байгууллагын удирдлагын зүгээс мэндчилгээ дэвшүүллээ.   

"Одонтой ээжүүд" хүндэтгэлийн үйл ажиллагааг ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгууллаа гэж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс мэдээллээ.  

Related news