“Барилгачдын нэрэмжит төгөл”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-03 09:35:52

Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90, Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 56 жилийн ойн баяраа энэ сарын 1-2-ны өдрүүдэд тэмдэглэлээ.

Уг баярыг тохиолдуулан Барилга угсралтын конторын дарга асан С.Цэдэндамбын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион явуулсан бөгөөд "Барилгачдын нэрэмжит төгөл”-ийн нээлтэнд зориулж 90 ширхэг мод тарилаа.

Мөн аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн барилгачиддаа Хэнтий аймгийн удирдлагуудын зүгээс талархлаа илэрхийлж шагнал гардууллаа. 
Тухайлбал: ХБЯ-ны “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгээр д.Мөнхтулга, Е.Даваажав, Ш.Ганчимэг, Х.Ганцэцэг, Д.Адъяасүрэн, Ц.Уранчимэг, Д.Зоригоо, Ч.Отгонсүрэн, Ж.Батдолгор, Б.Алтанбагана, Г.Уранчимэг, БСШУЯ-ны сайдын тушаалаар МҮСТ-д олон жил багшаар үр бүтээлтэй ажилласан Л.Сүрэнг “Арын боловсролын тэргүүний ажилтан”-аар тус тус шагналаа.

Түүнчлэн Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Ууганбаяр, Б.Жавхаа, Н.Амгалан, Ц.Уранчимэг, С.Оюун, Х.Гансэлэм, “Хан Хэнтийн алдартан” тэмдэгээр Т.Энх-Амгалан, А.Цэрэннадмид, Я.Гэрэлмаа, Э.Энхтөр, Ш.Баттулга, Б.Шижирбаатар, М.Чинбат, Д.Эрдэнэбаатар, Барилага хөгжлийн төвийн баярын бичгээр Д.Дугаржав, А.Боргил, Б.Батмөнх, М.Хишигбаяр, Монголын барилагчдын холбооны шагналаар С.Чанцал, Д.Цэцэгдулам, А.Түмэннаст, А.Ганболд, Монголын материал үйлдвэрлэгчдийн холбооны шагналаар Д.Төмөрбаатар, Д.Батболд нар залуу халуун насандаа хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагналаа гардан авлаа. 

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news