О.Цогтгэрэл: УИХ-ын дэгийн тухай хуулийг парламент бүрдэхээс өмнө батлах нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-01 12:13:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн гишүүд мэдээлэл хийв.


Бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гарч, өнгөрсөн хугацаанд хуулийн төсөл дээр уртхан хугацаанд ажилласан юм билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэргүүтэй гишүүд УИХ-ын даргад энэ долоо хоногт тус хуулийн төслийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэх чигтэй байгаа юм байна. Хуулийн төслийн урьдчилсан танилцуулгыг бүлгээс авч хэлэлцлээ. Шинэ парламент бүрдэхээс өмнө дэгийн хуулиа батлах нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийллээ.


Мөн үеэр тус бүлгийн гишүүд өвөлжилт хүндэрсэн аймаг сумдаар явж, нөхцөл байдлыг бодитоор нь мэдээлэхийг сэтгүүлчдээс хүслээ.



Related news