ХОВД: Гарсан нийт төлийн 98.8 хувь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-04 11:24:06

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 3.1 сая толгой малтай. Энэ жил тус аймгийн хэмжээнд 1.4 сая толгой мал төллөх урьдчилсан тооцоолол бий.

Үүнээс одоогийн байдлаар 699226 толгой мал төллөж, мал төллөлт 48.8 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор гарсан нийт төлийн 98.8 хувь буюу 690546 толгой төл мал бойжиж байна. Үүний дотор ишиг хамгийн олон буюу 385453 толгой байгаа бол хурга 293903, тугал 8593, ботго 1608, унага 989 байна.  
 

Мөн нийт 8680 толгой төл мал хорогдсон бол 24850 толгой мал хээл хаясан гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Related news