ХОВД: ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-04 14:45:06

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/.  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.  

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү түүхэн ойг угтаж "Онцгой алба-Бидний алба" сэдэвт алба хаагчдын гэр бүлийн уулзалтыг зохион байгууллаа.  

Уулзалтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын түүхэн үйл явц, гамшгаас хамгаалах чиглэлээр байгуулсан ололт амжилт, туршлага сургамж, одоо хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, алба хаагчдын гэр бүлийн төлөөллүүдийн санал, сэтгэгдлийг нээлттэй сонсов.  

Энэ удаагийн уулзалтад Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын гэр бүлийн төлөөллөөс бүрдсэн 170 гаруй хүн оролцжээ.

Энэ үеэр алба хаагчийн ажиллах орчин нөхцөл, боломжийг сайжруулах, цалин хангамжтай холбоотой саналуудыг хэлсэн юм. 

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг өчигдөр Ховдын Булган суманд ажилласан байна. Харин өнөөдөр тус аймгийн төвд, үргэлжлүүлэн тусгай хуваарийн дагуу баруун бүсийн бусад аймагт ажиллана.     

 

Related news