Засгийн газар авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-10 09:48:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.


Өнөөдрийн хуралдаанаар

-Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл

-“Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 360 дугаар тогтоол/

-“Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл


-Газрын нэгдмэл сангийн 2023 оны улсын нэгдсэн тайлангийн талаар

-Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн талаар

-Авлигатай тэмцэх Шил ажиллагааны талаар

-“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Related news