Нүүрсний үнэ тонн нь 27500 төгрөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-04 19:02:36

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд одоогийн байдлаар нүүрсний үнэ нэг тонн нь ачааны хөлс нь нийлээд 50 000 төгрөг байгаа юм.

Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-иас иргэддээ нийлүүлж буй нүүрсийг жил бүр тодорхой хугацаанд үнийг нь хямдруулдаг юм. "Таван толгой ХК-ий удирдлагуудтай ярихад Даланзадгад сумын нүүрсний цэгүүдэд өнөөдөр нүүрс бууна. Нэг тонн нь 27500 төгрөгийн үнэтэй байна гэсэн хариу өглөө" гэж тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар мэдэгдлээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news