Гуравдугаар тойргийн замын ажил 80 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-06 16:26:24

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р тойргийн замыг хучих ажил дуусах шатандаа оржээ.

Одоогоор ажлын явц 80 орчим хувьтай байна. Авто замын асфальтан хучилтын ажил үндсэндээ дуусч, үерийн далан суурь, явган хүний зам, гарц, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг тавих ажлууд хийгдэж байна.

2016 онд улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын 3-р тойргийн 6,5 км автозамын суурь хучилт, тус замтай босоо тэнхлэгт огтлолцож буй 9 уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийсэн. Энэхүү ажлыг “Арж капитал” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Т. Одончимэг

Related news