ДУНДГОВЬ: Шалгуулагчдын амжилт ахиж, 3 суралцагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-08 10:52:36
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2023 оны Элсэлтийн шалгалтын 10 хичээлийн дүнгээр Дундговь аймгаас 3 сурагч монгол хэлний хичээлээр 800 оноотой шалгуулжээ.


Тус аймгийн хэмжээнд 366 шалгуулагч 10 хичээлээр шалгуулснаас нийгэм судлалын хичээлээр 211, математикийн хичээлээр 235 хүүхэд шалгалт өгсөн нь хамгийн олон байсан бол орос хэлний хичээлээр нэг хүүхэд шалгалт өгчээ.


Шалгалт өгсөн 10 хичээлийг дундаж онооны дүнгээр жагсаавал түүхийн хичээлээр 579.9, монгол хэлний хичээр 551.7, физикийн хичээлээр 551.9, математикийн хичээлээр 502.1, нийгэм судлалын хичээлээр 524.5, газарзүйн хичээлээр 509.1 оноотой шалгуулсан бол биологийн хичээлээр 477.6, химийн хичээлээр 485.5 оноотой, англи хэлний хичээлээр 475.9, орос хэлний хичээлээр 373.0 оноотой байна.


Шалгуулсан нийт суралцагчийн 86.5 хувь нь 400-гаас дээш оноо авсан бол 13.5 хувь нь 400 оноондоо хүрээгүй байна. Давхардсан тоогоор 1012 шалгуулагчаас 3 хүүхэд оноогоо бүрэн авч, 34 шалгуулагч 700-гаас дээш оноотой шалгуулжээ.


2023 оны Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй харьцуулахад түүх, монгол хэл, физик, нийгэм судлал, газар зүй, англи хэлний хичээлийн дундаж оноо нэмэгдэж, энэ жил шалгуулагчдын амжилт ахисан байна.




Related news