БУЛГАН: БНСУ-ын Ёсү хотын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-09-30 09:06:51

Булган, 2024 оны есдүгэээр сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймаг Ёсү хотын хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар болж аймгийн  удирдлагууд тус улсад ажиллалаа.


Ёсү хот нь БНСУ-ын өмнөд далайн эргийн хот бөгөөд аялал жуулчлал өндөр хөгжсөн үзэсгэлэнт бүс нутаг төдийгүй хөдөө аж ахуйн өндөр хүчин чадалтай технологид суурилсан эрчимжсэн фермийн аж ахуйн бүрэн автомажсан хүлэмжийн аж ахуйгаараа улсдаа тэргүүлдэг хот юм.


Хамтын ажиллагааны анхны уулзалтад Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, ХБХОТХ-ийн дарга Г.Давааням нар оролцсон бол БНСУ-ын Ёсү хотын захирагч Жон Ги Мён, Ёсү хотын хурлын тэргүүлэгч Жон Уг Ги, Хөдөө аж ахуйн технологийн хэлтсийн дарга И Бён Ху, Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Чуй Жэ Ён нар оролцлоо. Мөн Булган аймгаас газар тариалан хөгжүүлэх, тариаланч аж ахуй эрхлэгчдийн боловсролыг үе шаттайгаар өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурлаа.


Энэ үеэр Ёсү хотын захирагч Жон Ги Мён Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарт технологийн хөнгөвчилсөн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 




Related news