ТӨВ: Ихэнх нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж, өдөртөө агаарын температур -2 градус хүрэв.
Өнөө шөнө нутгийн ихэнх хэсгээр салхи секундэд 0-10 метр хүрэх бол Баянчандмань, Лүн суманд түр зуур 12-13 метр секунд хүрэхээр байна.
Иймд даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүй тул урьдчилан сэргийлэхийг Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Төвийн нутгаар 10 дугаар сард агаарын дундаж темперaтур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна