БУЛГАН: Бие даалтын 7 хоногоор багаараа бүтээж хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-01 08:53:09

Булган, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулиуд аравдугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-нд "Бие даалтын 7 хоног"-ийг зохион байгуулж, аймгийн хэмжээнд 11370 сурагч, боловсролын байгууллагын 1216 багш, ажилтан хамрагдаж байна.


Булган сумын 1, 2, 3 дугаар сургуулийн бага, дунд ангийн суралцагчид анги бүлгээрээ бусад сумын ахлах ангийн сурагчид мэргэжил сонголт хичээлийн хөтөлбөрийн дагуу аймгийн музейгээр зочилж түүх, соёлын дурсгал болон виртуал музейн онцлох контентуудыг үзэж сонирхон, энэ өдрүүдэд ачаалал ихтэй ажиллаж байна.


Булган аймагт саяхан байгуулсан Их цагаан суварга түүх, шашин соёлын цогцолборыг анги хамт олноороо эцэг эхийн зохион байгуулалттайгаар өдөрт 2-3 анги үзэж танилцаж байна.


Булган аймгийн 1, 2, 3 дугаар сургууль, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Могод, Хутаг-Өндөр, Сайхан, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Хялганат сумын сургуулийн эрэгтэй дизайн тeхнологийн багш, сурагчид биe даалтын 7 хоногоор хөтөлбөрийн дагуу Булган аймгийн музeй болон 2, 3 дугаар сургуулийн сургалтын орчинтой танилцаж байна. Үйл ажиллагааг Боловсролын газрын ахлах арга зүйч Ж.Орхонтуул болон Булган сумын багш нар, ахмад багш нар зохион байгуулж, дүрслэх урлаг, дизайн тeхнологийн багш, сурагчид хамтдаа хөгжиж байна.


Сурагчид багаараа бие даалт хийж сургуулиараа урлаг соёлын нөхөрсөг уралдаан тэмцээнд оролцож, байгальтай танилцах эко аялалд явж, Орон нутаг судлах музей үзэж, номын санд тухлан сууж буйдаа баяртай байгаагаа ярилаа.
















Related news