“Челси”-гийн хожлын цуврал үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-13 10:17:53
МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /РИА Новости/.  Лондоны “Челси” багийн хөлбөмбөгчид Казахстаны “Астана” багийг талбай дээр нь хожсоноор УЕФА-гийн Конференцийн лигийн үндсэн шатны тэмцээнд тав дараалан ялалт байгууллаа.


Тоглолт өчигдөр Алма-Ата хотод болж, 3:1 харьцаагаар зочин багийн хожлоор өндөрлөсөн байна. “Челси”-гийн испани довтлогч Марк Гиу /14 ба 18 дахь минут/ дубль хийсэн бол 39 дэх минутанд Ренату Вейга гуравдахь гоолыг орууллаа. Талбайн эзэн багийн Марин Томасов 45 дахь минутанд хариу гоол хийсэн байна.


Ингэснээр тав дараалан хожсон “Челси” баг 15 оноотой болж, Конференцийн лигийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна. Европын цомын тэмцээнүүдийн үндсэн шатанд “Челси”, “Ливерпүүл” хоёр ганц ч оноо алдаагүй явж байгаа юм.

Харин “Астана” баг одоогийн байдлаар 3 хожигдож, нэг тэнцсэнээр хүснэгтийн 24 дүгээрт бичигдэж байна.


Өчигдөр мөн Шведийн “Юргорден” баг Исландын “Викингур” багийг 2:1 харьцаагаар талбайд нь хожжээ. Шведчүүд 10 оноотой болж, хүснэгтийн 6 дугаар байр руу дэвшсэн бол 7 оноотой “Викингур” 15 дугаарт бичигдэж байна.


Үндсэн шатны тэмцээний 6 тойргийн тоглолтуудын дүнгээр шилдэг 8 баг шууд 1/8-ийн шигшээд шалгарах бол 9-24 байруудыг эзэлсэн багууд шилдэг 16-д шалгарахын төлөө хоорондоо тоглоно. 

Related news