АРХАНГАЙ: “Өв өртөөлөгчид” клуб ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музейн дэргэд “Өв өртөөлөгчид” клубийг ажиллуулахаар эхлүүлж байна.
Уг клуб нь олон нийтэд эх түүх, орон нутгийн онцлог бүхий соёлын өвөө сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Клубийн
гишүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж музейгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох, хамтран зохион байгуулах
боломжтой.
Ийм учраас орон нутгийн онцлох түүх соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой, соёлын өвд хайртай ямар ч насны хүмүүсийг бүртгэж эхэлжээ.
Гишүүд бүрдсэн тохиолдолд энэ онд хийх ажлын
төлөвлөгөөгөө гаргахаар зэхсэн байна.