ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-31 06:40:33

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


11:00 цагт: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд болно. Утас 99012549

 

11:00 цагт: Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын Б байр, 4 давхрын хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99104180, 88013245


13:00 цагт: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-д болно. Утас: 88444121, 99034043


13:30 цагт: АТГ-ын Олон нийтийн төвд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө. Утас: 80750912, 86863930


19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.


-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

 

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

 

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Related news