СЭЛЭНГЭ: Гал түймрийн аюулаас 640 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-11 16:56:09

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын алба хаагчид өнгөрсөн 7 хоногт гал түймрийн аюулаас 640 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

 

Энэ сарын 2-9-ний өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газрын хэмжээнд гал түймрийн 4 дуудлага ирсний 2 нь зөрчлийн дуудлага байжээ.

 

Эдгээр дуудлагуудын 2 нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаа бол зөрчлийн 2 дуудлага Хүдэр, Хушаат суманд байна.

 

Дээрх дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 640 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Related news