СЭЛЭНГЭ: Ирэх өдрүүдэд хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-12 17:36:48

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -16-18 градус, өдөртөө -7-9 градус хүйтэн байна.

 

2 дугаар сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-ний өдөр ихэнх сумын нутгаар, 14-нөөс 15-нд шилжих шөнө зарим сумын нутгаар бага зэргийн цас орно.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -19-24 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.

 

Related news