“Нарны дуулал” улсын уралдааны бүх төрөлд шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-26 10:46:34

Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Нарны дуулал” дуулаачдын улсын уралдааны бүх төрлөөс Сүхбаатар аймгийн уран бүтээлчид шагнал хүртжээ.

Ардын авъяастаны төрөлд Баруун-Урт сумын ардын авъяастан Э.Амарбаатар 2-р байрыг, хүүхдийн төрөлд Баруун-Урт сумын 4-р БДС-ийн сурагч н.Цэндсүрэн тусгай байр, мэргэжлийн дуулаачдын төрөлд Жаахан шарга ХЖТ-ын гоцлол дуучин А. Тодгэрэл мөн тусгай байр эзэлжээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн уран бүтээлчид хаа ч хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгийг дахин батлан харуулж чадлаа.

Баянхонгор аймаг т зохион байгуулагдсан тус уралдаанд нийт 54 ардын авъяастан, 35 хүүхэд, 44 мэргэжлийн дуучин оролцсон бол Сүхбаатар аймгаас 2 мэргэжлийн дуучин, 2 хүүхэд, 1 ардын авъяасан оролцсон юм.

Т. Одончимэг

Related news