Баруун болон хойд, төв, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр бороо, цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-04-18 09:10:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +3-+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8-+13 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар +17-+22 градус, бусад нутгаар +11-+16 градус дулаан байна.


Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Related news