Улс төрийн намууд иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үүрэг хүлээдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-18 16:25:35

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар нар “Сонгуулийн боловсрол” сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй энэ сарын 17-нд уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.


Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа энэ оны хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан. Намуудын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлдэг. Хувийн аудитын этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн аж. Үндэсний аудитын дүгнэлт гарсны дараа УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчийн 1 буюу түүнээс дээш хувийн санал авсан долоон намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.


Намд олгох төрийн санхүүжилтийн 20- иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх, 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах, 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах зориулалтаар зарцуулахыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, намын гишүүд, иргэд, нийгмийн бүлгүүдэд сонгуулийн боловсрол олгох, улс төрийн оролцоог дэмжих, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад санхүүжилтийнхээ тодорхой хувийг зарцуулаагүй бол санхүүжилт нь хасагдах хуулийн зохицуулалттай болохыг энэ үеэр тайлбарлалаа.





Related news