Элчин сайд Шэнь Миньжуань Өмнөговь аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-19 09:39:47

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна.

 

Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсад 2023 онд элчин сайдаар томилогдсоноос хойш Өмнөговь аймагт хийж буй анхны айлчлал бөгөөд Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлж буй түүхэн цаг мөчтэй давхцаж байгаараа онцлог айлчлал боллоо.

 

Тус албан уулзалтаар хоёр тал цөлжилттэй тэмцэх, хил орчмын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

 

Элчин сайд Шэнь Миньжуань Өмнөговь аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтад талархал илэрхийлж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Related news