Он гарсаар 32 эх энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2016-11-17 16:27:04

Оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 32 тохиолдол бүртгэгджээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 100.000 амьд төрөлтөд тутамд 24.8 буюу 16 тохиолдлоор, нялхасын эндэгдэл 1142 тохиолдол буюу 10000 амьд төрөлтөд 2.3 промилээр тус тус өссөн байна. 

Улсын хэмжээнд 27 төрлийн 62457 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь мөн л өссөн үзүүлэлт юм.  Эх, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчний байдал өнгөрсөн оны мөн үеэс ийн нэмэгдсэний зэрэгцээ томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машингүй байгууллагуудад машин олгуулах зэрэг ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа аж.

Мөн жирэмслэлт,  төрөлтийн хүндрэл болон яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг аймаг, алслагдсан газраас нийслэлд тээвэрлэхэд нисдэг тэрэг ашиглах асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран ажиллахаар судалж байгаа гэнэ.

Б.Туул

Related news